Мэдээ, мэдээлэл

БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАРЫН СУРГАЛТ БОЛЛОО

Хүн амын шилжих хөдөлгөөний судалгааг Дундговь аймагт эхлүүлж байгаатай холбогдуулан арван нэгдүгээр сарын 30-ны өдөр сумдын статистик хариуцсан мэргэжилтнүүд, багийн Засаг дарга нарт сургалт зохион байгууллаа. Сургалтыг Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллагын гадаад шинжээч Витторио Бруни, зөвлөх Г.Гэрэлтогтох, Үндэсний статистикийн хорооны Нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбал нар явуулж, 83 хүний цахимаар болон танхимаар хамруулжээ.


Сургалтын нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Түвшинжаргал нар оролцож, сургалтад оролцогчдод аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр тодорхой асуудлуудаар үүрэг, чиглэл өгсөн байна. Үүнд:
- Багийн дарга нар төрийн үйлчилгээг хүргэхдээ иргэдэд хүнд сурталгүй, чирэгдэл багатай, түргэн шуурхай ажиллах
- Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагаа, журамтай сайтар танилцаж, цаашид харьяалагдах нутаг дэвсгэртээ хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахад анхаарах
- Тухайн нутаг дэвсгэрт дээрх худаг, усыг тогтмол бүртгэлжүүлж байх
- Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул, ашиглалтын зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, иргэдэд хяналт тавих
- Улсын хэмжээнд хийгдэж буй тооллого, ковидын мэдээ мэдээлэл зэргийг цаг алдалгүй, түргэн шуурхай, үнэн зөв хүргэх
- Малчин нэг бүртэй хариуцлагын гэрээ байгуулах
- Хог хаягдлын менежментийг сайжруулах тал дээр түлхүү анхаарч, төсөл санаачлан, боловсруулж ирүүлэх
- Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын нэмэлт тунгийн талаар иргэдэд үнэн зөв мэдээлэл өгч, дархлаажуулалтыг эрчимжүүлэх зэрэг асуудлууд багтжээ.
Түүнчлэн ирэх онд Дундговь аймгийн 15 сумын 68 багийн Засаг дарга нарыг чадавхжуулах чуулганыг зохион байгуулахаар болсныг зарласан юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа