Өнөөдөр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7-р хуралдаан 91,4 хувийн ирцтэй танхим болон цахимаар хуралдаж байна. Хурлаар:
1. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, аймгийг 2021 онд хөгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилт
2. Дундговь аймгийг 2022 онд хөгжүүлэх жилийн төлөвлөгөө батлах тухай
3. Сүм хөх бүрд аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр батлах тухай
4. Аймгийн 2021 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай
5. Аймгийн 2022 оны төсөв батлах тухай
Аймгийн 2022 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлт
6. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай
7. Сум дундын отрын бүс нутгийг тогтоох, газрын кадастрын мэдээллийн сангийн тухай
8. Усны сан бүхий газарт хамгаалалтын бүс тогтоох тухай
9. Аймгийн ИТХ-ын 2021 оны үйл ажиллагааны тайлан
10. Цэнхэр алт, ногоон хэрэм Монголын үндэсний усны ассоциац НҮТББ танилцуулга зэрэг 10 асуудлыг хэлэлцэнэ.