Өнөөдөр болж буй аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 7-р хуралдаанаар аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, аймгийн 2021 онд хөгжүүлэх төлөвлөгөөний явцыг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат танилцууллаа.
Энэ онд аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 6 бүлэг, 19 салбарын 13 зорилго, 46 зорилт, 177 арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу үнэлэхэд Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны төлөвлөгөөний хэрэгжилт 46 зорилтын дундаж 92,6 хувьтай, арга хэмжээний дундаж 87.8 хувьтай байгаа юм.