Мэдээ, мэдээлэл

“ИРГЭДИЙН НААДАМ”-Д 600 ГАРУЙ БАГ ТАМИРЧИД ОРОЛЦЛОО

Соёлын яам, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хороо, аймгийн Засаг даргын Тамгын газар,  Биеийн тамир, спортын газар хамтран  Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд  аймаг, сум, багийн иргэдийг биеийн тамирын дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, биеийн дархлааг дэмжих зорилготой Дундговь аймгийн “Иргэдийн наадам”-ыг энэ сарын 3, 4, 5-ны өдрүүдэд зохион байгууллаа.Тус наадамд сагсан бөмбөг, волейбол, олс таталт гэсэн спортын гурван төрлөөр 15 сумын 80 гаруй багийн 600 гаруй тамирчид оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ.


Спортын наадмын нээлтийн ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нийт баг, тамирчдад баяр хүргэж, цаашдаа мөн спортын арга хэмжээнүүдийг дэмжин, өргөн цар хүрээтэй зохион байгуулахаа илэрхийлсэн юм. Түүнчлэн ирэх онд аймагтаа усан бассейн бүхий спортын цогцолбортой болох гэж байгааг онцлов.


“ Иргэдийн наадам”-ын нэгдсэн дүнгээр 13  оноогоор Сайнцагаан сумын 7,3,4-р багийн хамт олон шалгарч Шилжин явах цомын эзэд болсон байна.


Волейболын төрөл:
Эмэгтэй
1-р байр - Сайнцагаан 7,3,4-р баг сумын баг тамирчид
2-р байр - Сайнцагаан 5,6,1-р баг сумын баг тамирчид
3-р байр - Сайнцагаан 8,9,2-р баг сумын баг тамирчид
Эрэгтэй
1-р байр - Дэлгэрхангай, сумын баг тамирчид
2-р байр - Говь-Угтаал сумын баг тамирчид
3-р байр -  Гурвансайхан сумын баг тамирчид


Сагсан бөмбөгийн төрөлд:
Эмэгтэй
1-р байр - Сайнцагаан 7,3,4-р баг сумын баг тамирчид
2-р байр - Эрдэнэдалай сумын баг тамирчид
3-р байр - Сайнцагаан 5,6,1-р баг сумын баг тамирчид
Эрэгтэй
1-р байр - Сайнцагаан 8,9,2-р баг сумын баг тамирчид
2-р байр - Сайнцагаан 5,6,1-р баг сумын баг тамирчид
3-р байр - Сайнцагаан 7,3,4-р баг сумын баг тамирчид


Олс таталтын төрөлд:
1-р байр - Луус, сумын баг тамирчид
2-р байр - Сайнцагаан 7,3,4-р баг сумын баг тамирчид
3-р байр - Гурвансайхан сумын баг тамирчид тус тус шалгарчээ.


Мөн Дундговь аймгийн Цагдаагийн газраас “Иргэдийн наадам”-д оролцож буй тамирчдыг дэмжиж Волейболын төрөлд  “Тэгш тоглогч”-оор  Говь-Угтаал сумын тамирчин У.Саруултамирыг шалгаруулсан байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа