Мэдээ, мэдээлэл

“БАЙГУУЛЛАГЫН АРХИВ, АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН СОЁЛ” НЭГДСЭН СУРГАЛТ БОЛОВ

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дэргэдэх Архивын тасгаас Архив, албан хэрэг хөтлөлтийн чиглэлээр шинэчлэн батлагдаж гарсан хууль тогтоомжийг сурталчлах, ажилтнуудын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах зорилгоор энэ сарын 4-ний өдөр нэгдсэн сургалтыг зохион байгууллаа.


Сургалтад сумдын Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын эрхлэх хүрээний агентлагуудын бичиг хэргийн ажилтан, архивч нар оролцсон юм.


Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат Монгол улсад орчин цагийн архивын салбар үүсч хөгжсөний 94 жилийн ойн баярын мэндийг аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасаг болон сум байгууллагын архив, бичиг хэргийн ажил хариуцсан ажилтан, үе үеийн архивын салбарт ажиллаж байсан ахмад үеийнхэндээ хүргэсэн юм. Түүнчлэн ойн баярыг тохиолдуулан
Аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр
- Цагаандэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын архив, бичиг хэргийн эрхлэгч Г.Эрдэнэтуяа
Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр
- Татварын хэлтсийн архив, бичиг хэргийн ажилтан Б.Туул
- Хот тохижуулах газрын архив, бичиг хэргийн ажилтан Ө.Бямбасүрэн
- Нийгмийн даатгалын хэлтсийн архив, бичиг хэргийн ажилтан Э.Долзодмаа нарыг тус тус шагнажээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа