Мэдээ, мэдээлэл

“ГЭРЭЛТДЭГ ЕРТӨНЦ” ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖЛИЙН ТӨВ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Хүүхэд хамгаалал болон гэр бүл, хүүхдийн боловсрол, хөгжил хосолсон “Гэрэлтдэг ертөнц” хувь хүний хөгжлийн төв өнөөдөр нээлтээ хийлээ. Тус төв нь орон нутагтаа анхдагч бөгөөд Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай “Цэгц билиг” сургуулийн нийгмийн ажилтан М.Санжаасүрэн санаачлан байгуулжээ.


Энэхүү төв нь Сэтгэлзүйн болон көүчийн үйлчилгээний танхим, Хувь хүн, байгууллагын хөгжлийн үйлчилгээний танхимуудтай. “Гэрэлт ертөнц” төвд хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон оношилгоо, хүүхэд хүмүүжлийн эерэг арга зөвлөгөө өгөх, хүүхэд хөгжлийн хөтөлбөр төдийгүй байгууллага хамт олон бүлгийн захиалгат сургалт, байгууллагын удирдлагуудад зориулсан хувьчилсан көүчинг буюу байгууллагын соёл түгээх, зөвлөн туслах зэрэг олон төрлийн үйлчилгээг үзүүлэх аж.


Нээлтийн үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт хүний хөгжилрүү чиглэсэн хэд хэдэн арга хэмжээ тусгагдсан бөгөөд материаллаг зүйлсээс илүү хүний хөгжилд түлхүү анхаарал хандуулах шаардлагатай байгааг онцолсон юм. Мөн “Гэрэлтдэг ертөнц” төвийн үйл ажиллагааг аймаг орон нутгийн зүгээс бодлогоор дэмжин, хамтран ажиллах бүрэн боломжтойг илэрхийллээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа