Мэдээ, мэдээлэл

МУГЖ Д.Нанжидын “Бүжгийн урлагт 70 жил” хүндэтгэлийн арга хэмжээнд ТХДЖТеатрын уран бүтээлчид оролцлоо.

Монгол Улсын Гавьяат Жүжигчин, СУИС-ийн хүндэт профессор, монголын бий биелгээний дэг сургалтыг үндэслэгч Дунжаагийн Нанжидын “Бүжгийн урлагт 70 жил” хүндэтгэлийн тоглолт, Эрдэм шинжилгээний хурал, Ардын бүжиг - Тайзны урлаг сургалт хэлэлцүүлэгт ТХДЖТ-ын Дарга, уран сайхны удирдагч МУСТА Д.Доржсүрэн, МУСТА У.Өнөрбаяр ахлагчтай Бүжиг ангийн хамт олон амжилттай оролцоод ирлээ.

МУГЖ Д.Нанжид нь 1930 онд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын нутагт мэндэлжээ. 1940 онд бага сургууль, 1948 онд Уран сайхны сургуулийг бүжгийн жүжигчин мэргэжлээр төгссөн. 1945-1972 онд улсын Эстрад концертын товчоо, ардын дуу бүжгийн чуулгад бүжигчин, 1973-1975 онд Говь-Алтай аймгийн ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад бүжгийн багш, бүжиг дэглээч, 1975-1984 онд Улсын багшийн сургуулийн соёлын салбарт бүжгийн багш, 1984-1990 онд Өмнөговь аймгийн ХДТ-т бүжгийн багш, бүжиг дэглээч, 1992-1997 онд МУИС-ийн Ардын урлагийн тэнхимд бүжгийн багш, 1993 оноос эхлэн СУИС-д бүжгийн багш, зөвлөх профессороор ажиллаж байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа