НҮБ-аас зарласан Oлон улсын авлигын эсрэг өдрийн хүрээнд авлигын эсрэг конвенцоор хүлээсэн үүргээ сурталчлах, иргэн бүрт авлигыг үл тэвчих, шударга ёсны үзлийг төлөвшүүлэх, авлигын нийгэм, эдийн засгийн хор хөнөөлийг тайлбарлан таниулах, авлигын эсрэг үйлсэд дуу хоолойгоо нэгтгэн, хүсэл зоригоо илэрхийлэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Таны эрх-Таны оролцоо-Авлигад үгүй гэж хэлье” уриан дор олон төрлийн үйл ажиллагаануудыг зохион байгуулж, өнөөдөр шагналыг гардууллаа.
Тус өдрийг угтан “Шударга ёс”-ыг түгээн дэлгэрүүлэхээр төрийн байгууллагуудаас зохион байгуулсан уралдааны бүтээлүүдээр үзэсгэлэн гаргасан юм. Мөн хүүхэд залуучууд, иргэд, олон нийтийн дунд “Тик ток” бичлэгийн уралдааныг зарласан бөгөөд Тэргүүн байранд Говийн ирээдүй цогцолбор сургуулийн 12а анги, Дэд байранд Хүмүүнлэг сургуулийн 9а анги, Гутгаар байранд Эрдмийн далай цогцолбор сургуулийн 12а ангийн сурагчид тус тус шалгарчээ.
Төрийн байгууллагын удирдах ажилтнуудын дунд зохион байгуулсан “АХА” уралдаанд Төрийн албаны салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Хулан тэргүүлсэн бол дэд байранд Мэргэжлийн хяналтын газрын Авто тээвэр өргөх механизмын хяналтын улсын байцаагч Н.Батболд нар шалгарсан байна.
Түүнчлэн авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх үйл ажиллагааг олон нийтэд хүргэсэн тэргүүний Эрх бүхий албан тушаалтан Ц.Сувдантуяа, Д.Болорчимэг, Б.Мөнхжаргал болон авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийг манлайлан оролцож, авлига, албан тушаалын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтэд авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, төрийн байгууллагын шийдвэрийн ил тод, нээлттэй байдлыг хангах, ялангуяа төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг арилгах үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг шагнаж, урамшуулав.
Тус онд “Зөв зөвд Шударга зөв” аяны хүрээнд “Дундговь авлигагүй хөгжинө” уриалгыг хэрэгжүүлж, ашиг сонирхлын зөрчил, ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээлэл хүлээн авах-110 дугаарыг сурталчлан, авлигын эсрэг тв шторк, инфографик, теле зохиомж, хөдөлгөөнт зураг, зурагт хуудсыг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол сурталчлах, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх сургалт, сурталчилгааг олон нийтийн оролцоотойгоор зохион байгуулжээ.