Дундговь аймагт хэрэгжүүлж буй “Хүний нөөцийг хөгжүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд орон нутагт зайлшгүй шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор эрүүл мэнд, боловсрол, хөдөө аж ахуйн салбарт суралцаж буй төгсөх курсийн 35 оюутанд нийт 70,6 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, өнөөдөр хамтын ажиллагааны гэрээ байгуулж байна.
Мөн тус хөтөлбөрийн хүрээнд Удирдлагын академийн мэргэшүүлэх сургалтад албан хаагчдыг хамруулж, эрүүл мэндийн салбарын 7 албан хаагчид магистрын сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлээд байгаа юм.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат тус хөтөлбөрийн хүрээнд чадварлаг, мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх зорилгоор шат дараатай үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байна. Цаашид улам дэлгэрүүлж, төсөв санхүүг нэмэгдүүлэн илүү олон төрийн албан хаагчид, оюутнуудыг хамруулах тал дээр онцгойлон анхаарахаа илэрхийлэв.