Мэдээ, мэдээлэл

МЭНДЧИЛГЭЭ

Худалдааны салбар, ахуй үйлчилгээний байгууллагад ажиллаж байсан үе үеийн ахмадууд, аж ахуйн нэгжүүд болон одоо ажиллаж байгаа нийт ажилтнууд, иргэд та бүхэнд Худалдаа үйлчилгээний 100 жил, Ахуй үйлчилгээний салбарын 90 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье!
ХҮНДЭТГЭСЭН ЦАГААНХҮҮГИЙН МӨНХБАТ


Худалдаа үйлчилгээний 100 жил, Ахуй үйлчилгээний салбарын 90 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр тус салбарт амжилт бүтээлтэй ажилласан хүмүүсийг төрийн болон салбарын шагналаар шагнаж урамшуулсан бөгөөд Худалдааны 100 жилийн ойн медалийг гардуулсан юм.


ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ “АЛТАН ГАДАС” ОДОНГООР
- Чулууны Оюундулам
- Наваадондовын Буянхүү
- Раднаабазарын Мядаг нарыг шагнасныг, өнөөдөр гардууллаа.


“ХУДАЛДАА, ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН” ЦОЛ ТЭМДГЭЭР
- Надмидын Цэндсүрэн – Худалдааны ахмад ажилтан
- Гомбожавын Эрдэнэтогтох – Мандал худалдааны төв
- Халтархүүгийн Мөнх-Эрдэнэ - Мандал худалдааны төв
- Сономцэрэнгийн Алтанцэцэг – Номундэлгэрэх ХХК
- Доржийн Энхээ – Ахмад ажилтан
- Цэдэвсүрэнгийн Нандинцэцэг – Луус сум
- Хондгойн Маам – Луус сум
- Сумъяагийн Уянга
- Гаваагийн Энхжаргал нарыг шагнаж урамшуулжээ.


Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуйн газраас зохион байгуулсан “Шилдэг ахуйн үйлчилгээ” шалгаруулах уралдааны дүн гарч, Тэргүүн байрыг Урам брэнд О.Номин-Эрдэнэ, Дэд байрыг Best үсчин гоо сайхны салон Б.Батаа, Гутгаар байрыг Содон гоо сайхны салон Ө.Адъяасүрэн нар эзэлсэн бөгөөд шагналыг гардуулж өгсөн байна.
 
 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа