Мэдээ, мэдээлэл

УДИРДАХ АЖИЛТНЫ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

Аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын санаачлагаар аймаг, орон нутгийн удирдах албан хаагчдын удирдлагын манлайллыг бэхжүүлэх, хамтын ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор “УДИРДЛАГЫН БАГИЙН МАНЛАЙЛАЛ БА ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт хоёр өдрийн сургалтыг Канад улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж байгаа MERIT төсөл, Ардчилал, шинэ бодлогын төвтэй хамтран зохион байгуулж байна.


Тус сургалтад сумдын Засаг дарга, газар, хэлтэс, агентлагийн удирдлагуудаас бүрдсэн 70 хүн оролцож байна. Нээлтийн арга хэмжээнд аймгийн Засаг дарга хэлсэн үгэндээ мэдлэг боловсрол, ур чадвар, дадлага туршлагатай төрийн албан хаагчдын оролцоотойгоор иргэдэд чанартай төрийн үйлчилгээг үзүүлэх шаардлага гарч байгааг онцлон хэлсэн.


Сургалтад “Ардчилал, шинэ бодлогын төв” ийн захирал Л.Баян-Алтай, сургагч багш нар хүрэлцэн ирж “Технологийн эрин ба эдийн засаг”, “Ардчилал, эрх чөлөө, өнөөгийн байдал”, “Байгалийн баялагийн засаглал ба улс орны хөгжил”, Жуулчлалын бүтээгдэхүүн ба дотоодын нөөц боломж, “Монгол улсын хөгжлийн бодлогын өнөөгийн тогтолцоо ба бодлогын баримт бичиг боловсруулах”, “Хөдөө аж ахуйн гарц, боломжууд” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, Дундговь аймгийн хөгжилд тулгамдаж буй асуудал, аймаг, орон нутгийн хөгжлийн тулгуур, онцлог бүтээгдэхүүнийг тодорхойлох зорилгоор багийн ажил явуулсан нь хөгжлийн бодлогоо тодорхойлоход үр дүнгээ өгнө гэдгийг сургалтын багийн ахлагч Л.Баян-Алтай хэлсэн юм.


Маргааш буюу сургалтын 2 дахь өдөр “Хамтран ажиллах арга барил”, “Эерэг чиг хандлага төрүүлэх”, “Төлөвлөлт, зөв төлөвлөлтийн үндэс” зэрэг сэдвүүдээр илтгэл тавьж, багийн ажиллагаа явуулах юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа