Мэдээ, мэдээлэл

“С.БУЯННЭМЭХ ТЭМДЭГТЭН”-ҮҮД ТОДОРЛОО

Өнөөдөр С.Буяннэмэхийн нэрэмжит аймгийн Төв номын сангийн “Уншигчийн сүлд модны наадам-2021” боллоо. Сүлд модны наадамд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат оролцож, аймгийн Засаг даргын захирамжаар олгодог “С.Буяннэмэх тэмдэгтэн”-ий болзол хангасан сурагчдад тэмдэг, шинэ жилийн бэлгийг гардуулж өгсөн юм.


Хүүхэд багачуудыг номтой нөхөрлүүлэх, тэдний ном унших хүсэл сонирхлыг өрнүүлэн, илтгэх урлаг, найруулан бичлэг, уран уншлагын чадварыг нь хөгжүүлэх, номын орчинг илүү өргөн хүрээнд хөхүүлэн дэмжих, дэлхийн болон монголын ард түмний бичгийн их өв соёлтой танилцуулж түүгээр хүмүүжүүлэх зорилгоор Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, алдарт гавьяат уран зохиолч С.Буяннэмэхийн нэрэмжит энэхүү шагналыг бий болгож 13 дахь жилдээ олгож байна. Тус шагналын болзлыг
 Бага анги (1-5-р анги)
1. Б.Маралмаа - ЭДЦС 5б анги
2. Б.Өлзийбаатар - Эрдэнэдалай 4а анги
3. Х.Эрдэнэбилэг - Хулд сум 3б анги
4. С.Нандин-Эрдэнэ - Хулд сум 3б анги
5. Э.Уран-Эрдэнэ - Хулд сум 3а анги
6. У.Эмүжин - Говь-Угтаал 4а анги
7. Б.Жавхлантөгс - ЭДЦС 3б анги
8. Ж.Мөнхбаясгалан - Баянжаргалан 4а анги
9. Г.Энххүслэн - ЭДЦС 3б анги
10. С.Анхилуун - ЭДЦС 3б анги
11. Э.Маргад-Эрдэнэ
12. Д.Бат-Эрдэнэ Дэлгэрцогт 5а анги
13. М.Саранхүү - ЭДЦС 2в анги
14. Ш.Үжин - ЭДЦС 4в анги
15. Г.Нарансолонго - ЭДЦС 3г анги
16. У.Тэмүүлэн - ЭДЦС 5в анги
17. М.Гүрмаа - ЭДЦС 4в анги
18. И.Халиун - Мандал 5а анги
19. М.Нандин-Эрдэнэ - ЭДЦС 5в анги
20. Б.Ихдөлгөөн - ЭДЦС 4а анги
21. О.Номуунаа - ЭДЦС 3г анги
 Дунд анги (6-9-р анги)
22. Д.Бямбажаргал - Сайхан-Овоо 8а анги
23. Б.Батчимэг - Өндөршил 9а анги
 Ахлах анги (9-12-р анги)
24.Б.Баасанжаргал - ГИЦС 12в анги
25. Ц.Бүжидмаа - Мандал 12в анги нар биелүүлж өнөөдөр тэмдгээ гардан авчээ.
Мөн энэ үеэр
Монгол улсын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр
- Говь-Угтаал сумын Соёлын төвийн номын санч Хоролжавын Энхтуяа
- Баянжаргалан сумын ЕБС- номын санч Даваасүрэнгийн Эрдэнэтуяа
- Говь-Угтаал сумын сургуулийн номын санч Далхаагийн Отгонжаргал
Соёлын яамны “Жуух бичиг”-ээр
- ЭДЦС-н номын санч – Бямбажавын Хандмаа
Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр
- Цагаандэлгэр сумын сургуулийн номын санч Даяхүүгийн Мөнхболор нар тус тус шагнуулсан юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа