Мэдээ, мэдээлэл

ЦАГДААГИЙН ГАЗРЫН ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЖ, ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛАВ

Өнөөдөр Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн 2021 онд хийж бүтээсэн ажлын тайлангаа хэлэлцэж, салбартаа амжилт бүтээл гаргасан шилдгүүдээ шагнан урамшууллаа. Тус үйл ажиллагаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Од-Эрдэнэ, Засаг даргын орлогч М.Анхбаяр нар оролцож, алба хаагчдад баяр хүргэсэн юм.


Энэ үеэр “Оны тэргүүний тасаг”-аар Мөрдөн байцаах тасаг шалгарсан бол “Шилдэг удирдагч”-аар Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Х.Ганболд тодорсон байна.
Мөн “Оны онцлох алба хаагч”-аар
- Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Ө.Лхагвабаяр
- Өндөршил сум дахь хэсгийн цагдаа, цагдаагийн ахлагч Б.Ууганбаатар
“Хөдөлмөрийн тэргүүний алба хаагч”-аар
- Эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Г.Мягмарсүрэн
- Цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Г.Чагнаадорж
“Ажил, мэргэжлийн шилдэг алба хаагч”-аар
- Цагдаагийн хошууч Б.Батцэцэг
- Цагдаагийн ахмад Б.Даваадорж
- Цагдаагийн ахмад Х.Ганчимэг
- Цагдаагийн ахмад Ч.Сүрэнхорлоо
- Цагдаагийн ахлах дэслэгч М.Мөнхбат
- Цагдаагийн Ц.Жамсран
- Олон нийтийн цагдаа Б.Наранболд нар шалгарчээ.
Аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр
- Цагдаагийн дэслэгч Б.Түвшинжаргал
- Цагдаагийн ахлах дэслэгч С.Батбаяр
- Цагдаагийн дэд ахлагч Х.Хаянхярваа
Сайнцагаан сумын “Хүндэт тэмдэг”-ээр
- Нярав Т.Болд
Сайнцагаан сумын “Жуух бичиг”-ээр
- Цагдаагийн дэслэгч Д.Мөнхбаатар
нарыг шагнажээ.
Түүнчлэн энэ онд аймгийн Засаг даргын зүгээс Цагдаагийн газрын үйл ажиллагааг дэмжин “Явуулын пост”, баяр наадам болон олон нийтийг хамарсан арга хэмжээний үеэр хэв журмын хамгаалалтад ашиглах зорилгоор 40 ширхэг хамгаалалтын хаалт, Монгол Улсад орчин цагийн цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулан түүхэн замналыг зурагт байдлаар багтаасан “Зурагт түүх”-ийн ном хэвлүүлэх, Цагдаагийн газрын бохир усны шугамыг шинэчлэх зэрэг ажилд нийт 47.140 сая төгрөгийг аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс шийдвэрлэсэн байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа