Өнөөдөр аймгийн Засаг дарга Ц. Мөнхбат, Дундговь аймаг дахь Худалдаа аж үйлдвэрийн танхимын тэргүүн Н.Батбаяр, БНСУ-ын Чугчёонбуг мужийн ИТХ-ын дарга болон эмэгтэй бизнес эрхлэгчдийн төлөөллүүд цахим уулзалт хийлээ.
Уулзалтад мөн Монгол Улсын 5 дахь Ерөнхийлөгч Х.Баттулга, Ардчилал, шинэ бодлогын төвийн захирал Л.Баяндалай, Экспорт, олон улсын худалдааны төвийн захирал Д.Оюунбилэг, Улаанбаатар хотын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцож, бизнесийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан байна.
Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат "Чугчёонбуг муж ба Дундговь хооронд хамтран ажиллах боломж" сэдвээр тавьсан илтгэлдээ Дундговь аймагт тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт нь дэлхий нийтийн асуудал болоод байгаа талаар дурьдаад уур амьсгал, цөлжилтийн эсрэг мод тарих ажилд Чугчёонбуг мужтай хамтран ажиллах саналаа уламжиллаа. Мөн хоёр талын аялал жуулчлалыг хөгжүүлэх, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн уялдаа холбоог сайжруулах чиглэлд хамтран ажиллах саналтай байгаа талаар дурьдав.
Түүнчлэн БНСУ-ын Чугчёонбуг мужийн зүгээс ковид цар тахлын нөхцөл байдал сайжирмагц Дундговь аймагтай хамтын ажиллагааг улам өргөжүүлэх саналтай байгаагаа илэрхийлжээ.