Мэдээ, мэдээлэл

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ХИЙЖ, ОНЫ ШИЛДГҮҮДЭЭ ТОДРУУЛЛАА

Өнөөдөр Онцгой байдлын газрын хамт олон 2021 ондоо хийж бүтээсэн ажлаа тайлагнаж, оны шилдэг болон тэргүүний алба хаагчдаа шалгарууллаа. Үйл ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ш.Энхсүх нар оролцож, алба хаагчдад баяр хүргэв.


“Тэргүүний мэргэжилтэн” - ахмад Б.Төвшинжаргал
“Тэргүүний жолооч” - ахлах ахлагч Н.Мөнхбат
“Тэргүүний аврагч” - ахлах ахлагч Ц.Цэнд-Аюуш
“Тэргүүний гал сөнөөгч” - ахлах ахлагч Х.Эрдэнэбаатар
“Тэргүүний үйлчилгээний ажилтан" - Б.Өлзийбат
“Шилдэг хамт олон” - дэслэгч Э.Булган захирагчтай 4-р салаа
“Шилдэг офицер” - хошууч Ц.Доржпүрэв
“Ажил мэргэжлийн аварга” - ахлах дэслэгч Ч.Нацагдорж
“Хөдөлмөрийн аварга” - ахлах ахлагч Б.Сугир
“Шилдэг жолооч” - ахлах ахлагч Б.Төрмандах
“Шилдэг гал-сөнөөгч” - ахлах ахлагч Б.Баярсайхан
“Шилдэг ахлагч” - ахлах ахлагч С.Тогоонтөмөр
“Шилдэг аврагч” - ахлах ахлагч Б.Доржжамбал
“Шилдэг дуудлага хүлээн авагч” - ахлах ахлагч Б.Анхмаа
“Шилдэг үйлчилгээний ажилтан” - Г.Бат-Эрдэнэ нар шалгарчээ.
Аймгийн “Хүндэт тэмдэг” – ахлах ахлагч Т.Ууганбаяр
Аймгийн Засаг даргын “Жуух бичиг” – ахлагч Н.Ганцацрал, ахлах дэслэгч П.Батбаяр нар шагнуулсан байна.


Мөн энэ үеэр ахмад Б.Одбаярыг Манжуур явах эрхийн бичгээр шагнажээ. Түүнчлэн нийт алба хаагчдынхаа дундаас азтан шалгаруулж 500,000 мянган төгрөгөөр шагнаж, урамшуулав.


Энэ онд тус газрын нийт бие бүрэлдэхүүн 489 хүний амь нас, 2,7 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан бөгөөд 40 гаруй жилийн хөдөлмөр бүтээлээ төрд үнэлүүлэн "Цэргийн гавьяаны одон"-гоор шагнуулсан түүхэн жил байсныг онцолсон юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа