Мэдээ, мэдээлэл

МОНГОЛ БИЧГИЙН ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд 2025 оноос албан хэргийг кирилл болон үндэсний хос бичгээр хөтлөн явуулах тухай заасан байна. Тус хөтөлбөрийн хүрээнд Дундговь аймгийн хэлний бодлогын зөвлөлөөс санаачлан “Хос бичигтэн” болох бэлтгэл ажлыг хангах, үндэсний бичигт суралцах, мэдлэг, чадвараа ахиулах, бичиг, соёлыг сурталчлан түгээн дэлгэрүүлэх, хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлээр Үндэсний бичгийн олон талт арга хэмжээг 13 чиглэлээр зохион байгуулж, өнөөдөр үр дүнгээ тайлагналаа.


Хэлний бодлогын зөвлөлөөс зохион байгуулсан олон талт арга хэмжээнд шинэ санал санаачилга гарган, идэвхтэй оролцож
- “Үндэсний бичигтэн шилдэг сум”-аар Дундговь аймгийн Сайнцагаан сумын Сүхбаатарын Бат-Оргил даргатай Хэлний бодлогын салбар зөвлөл
- “Үндэсний бичигтэн шилдэг байгууллага”-аар шалгарсан Шоотонгийн Төрбат даргатай Мэргэжлийн хяналтын газрын хамт олон
- “Үндэсний бичигтэн шилдэг сургагч багш”-аар Монгол улсын ардын багш Далхсүрэнгийн Төмөр
- “Үндэсний бичигтэн шилдэг сургагч багш”-аар Эдэнэбаатарын Баттогтох
- “Үндэсний бичигтэн шилдэг сургагч багш”-аар Дашзэгвийн Отгонсүрэн
- "Үндэсний бичигтэн шилдэг сургагч багш"-аар Эрдэнэбаатарын Тогоохүү
- “Үндэсний бичигтэн шилдэг төрийн албан хаагч”-аар /анхан шат/ Лхамсүрэнгийн Оюун
- “Үндэсний бичигтэн шилдэг төрийн албан хаагч”-аар /дунд шат/ Ө.Цэринмаа нар тус тус шалгарчээ.
Энэ үеэр Дундговь аймгийн Засаг дарга, Хэлний бодлогын салбар зөвлөлийн дарга Ц.Мөнхбат 2021 онд зохион байгуулсан үйл ажиллагаануудыг онцлон, цаашид амжилтаа ахиулан Үндэсний бичигтэн аймаг болох зорилгоо биелүүлэх, эх хэл бичгээ эрхэмлэн түгээн дэлгэрүүлэх их үйлсэд шинэ санал, санаачилга гарган хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.


Монгол улсын Ардын багш Д.Төмөртэй хамтран Дундговь аймгийн хэмжээнд анхан шатны 24, дунд шатны 12 цахим хичээлд 145 байгууллагын 2335 төрийн албан хаагч хамруулжээ. Түүнчлэн төрийн албан хаагчдад зориулсан 48 цагийн модуль танхимын сургалтад давхардсан байдлаар 4336 албан хаагчийг хамруулснаар төрийн албан хаагчдын 70,6 хувь нь үндэсний бичгийн боловсрол эзэмшсэн байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа