Мэдээ, мэдээлэл

"ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД"-ҮҮД БОЛОН ЗОРИЛТОТ БҮЛГИЙН ХҮҮХДҮҮДЭД БЭЛЭГ ГАРДУУЛЛАА

Энэ онд мэдлэг чадвар, авьяас билэг, бүтээлч сэтгэлгээ, сайн үйлс, идэвх оролцоо, хичээл зүтгэлээрээ бусдыгаа манлайлан, амжилт гаргасан сурагчдыг 9 номинацийн дагуу "Оны онцлох хүүхэд"-ээр шалгарууллаа.


Өнөөдөр аймгийн Засаг дарга, Хүүхдийн төлөө аймгийн зөвлөлийн тэргүүн Ц.Мөнхбат "Оны онцлох хүүхэд"-үүдийн шагналыг гардуулж, зорилтот бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй 200 хүүхдэд шинэ жилийн бэлэг гардуулсан юм.


Мөн энэ үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Доржбат хүүхдийн сурч, хөгжих боломжийг дэмжих чиглэлээр шат дараалалтай олон ажил зохион байгуулж байгаа бөгөөд аймгийн Засаг даргын Тамгын газрын Говь танхимд сард 1-2 удаа хүүхдэд чиглэсэн сургалт, нөлөөллийн арга хэмжээг зохион байгуулах талаар холбогдох мэргэжилтнүүдэд чиглэл өгсөн байна.


ОНЫ ОНЦЛОХ ХҮҮХЭД
1. "Сурлагын амжилт" номинацид Сайнцагаан сумын “Цэгц билиг” сургуулийн 12а ангийн сурагч Баатарсүрэнгийн Дэжид
2. "Техник сэтгэлгээ, шинэ санал, санаачлага, бүтээлч байдал" номинацид Сайнцагаан сумын “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн 12в ангийн сурагч Баттулгын Өлзийхишиг
3. "Урлаг уран бүтээл" номинацид Сайнцагаан сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 11г ангийн сурагч Ууганбаярын Мандахбаяр
4. "Биеийн тамир, спорт" номинацид Сайнцагаан сумын “Цэгц билиг” сургуулийн 12а ангийн сурагч Отгонжаргалын Мөнхтамир
5. "Хүүхдийн өөрийн удирдлагын байгууллага" номинацид Сайнцагаан сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 11в ангийн сурагч Гантулгын Гантигмаа
6. "Хүмүүнлэг энэрэнгүй сайн үйлс" номинацид Сайнцагаан сумын “Цэгц билиг” сургуулийн 12а ангийн сурагч Чанцалын Маргад
7. "Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин" номинацид Сайнцагаан сумын “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн 12в ангийн сурагч Олзвойбаатарын Жаргалсүрэн
8. "Эх орны түүх, соёл, өв уламжлал" номинацид Сайнцагаан сумын “Цэгц билиг” сургуулийн 12а ангийн сурагч Ууганбаярын Содтуяа
9. "Багийн амжилт" номинацид "Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театрын “Морьтон” хамтлаг тус тус шалгарчээ. "Оны онцлох хүүхэд"-ээр тодорсон нийт сурагчдад баяр хүргэе!

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа