Мэдээ, мэдээлэл

АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА

Өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын тайлангийн хурал болж, 2021 онд амжилт бүтээлээр бусдыгаа манлайлсан албан хаагчдад шагналыг гардууллаа.


ТӨРИЙН ЗАХИРГААНЫ ШИЛДЭГ АЛБАН ХААГЧААР
-Санхүү, төрийн сангийн ахлах мэргэжилтэн Н.Сүхбаатар
-Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн Д.Даариймаа
-Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн Б.Сэржмядаг


ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИЛДЭГ АЛБАН ХААГЧААР
-Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн ажилтан Б.Адъяа
-Үйлчилгээний албаны ажилтан Ө.Нарангоо нар шалгарчээ.


Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Доржбат нар албан хаагчдад баяр хүргэн үг хэлж, Дундговь аймгийг хөгжүүлэх их үйлсэд нэг баг болон хамтран ажиллаж буйд талархал илэрхийлсэн юм. Энэ үеэр MERIT төслийн зөвлөх Вилл Гау “Цагийн менежментээс Сонголтын менежмент” сэдвээр аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдад илтгэл тавилаа.


Мөн албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор 60 орчим сая төгрөгийн техник, технологийн шинэчлэлтийг хийсэн бөгөөд өнөөдөр хэлтсүүдэд хүлээлгэн өгсөн байна. Түүнчлэн нийт албан хаагчдынхаа бяцхан үрсийн шинэ жилийн бэлгийг гардуулж өгөв.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа