Мэдээ, мэдээлэл

УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТ ГАРГАСАН ТАМИРЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛАА

Өнөөдөр аймгийн Засаг даргын захирамжаар улсын аварга шалгаруулах тэмцээн, уралдаанд амжилт гаргасан баг тамирчид, багш дасгалжуулагчдад журмын дагуу урамшуулал олголоо.


Үндэсний шагайн харвааны улсын аварга шалгаруулах 31 дэх удаагийн тэмцээнд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн Ц.Отгонбаяр ахлагчтай “Бүрд” багийн харваачид болон улсын аварга шалгаруулах Үндэсний сурын харваанд дэд байр эзэлсэн Д.Амаарагчаа, Б.Иш-Ёндон нарт шагнал гардууллаа. Мөн энэ үеэр Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооноос Сурын спортын мастерын болзол хангасан Ж.Нарангаравт тэмдэг, үнэмлэхийг гардуулжээ.


Түүнчлэн Олимпын таеквондогийн өсвөр залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож нэгдүгээр байр эзэлсэн М.Насандэлгэр, хоёрдугаар байр эзэлсэн О.Азбаяр, Б.Доржсамбуу, Ц.Марал-Эрдэнэ, 3-р байр эзэлсэн М.Баяржавхлан, Ц.Мөнгөндаль, насанд хүрэгчдийн тэмцээнд 3-р байр эзэлсэн А.Азжаргал, А.Ууганцэрэн болон дасгалжуулагч Ц.Отгончулуун нарт урамшуулал олгосон юм.


Шагнал гардуулах үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат улсын чанартай уралдаан тэмцээнд оролцон амжилт гаргаж, аймаг орон нутгийнхаа нэрийг гаргасан баг тамирчдад баяр хүргэн ирэх онд амжилтаа улам ахиулахыг хүсэн ерөөж, бодлогын хүрээнд дэмжин ажиллахаа илэрхийллээ.

 
 
 

 

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа