Дулаан, эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд 2021 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хуулийн хэрэгжилтийн улсын үзлэг зохион байгуулсан бөгөөд тус үзлэгт хамрагдсан аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтнуудад “Хөдөлмөрийн харилцаанд тулгардаг бэрхшээлийг шийдвэрлэх нь” сэдэвт сургалтыг энэ сарын 5-ны өдөр зохион байгууллаа.
Тус сургалтад Цахилгаан түгээх сүлжээ Дундговь салбар, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Говийн бүсийн салбар, Ган-илч ХХК, Тайдама ХХК, Ирмүүн түшиг ХХК, Ус суваг ОНӨҮГ, Эрдмийн далай цогцолбор сургууль, Хүүхэд хөгжүүлэх 5 дугаар цэцэрлэгийн нийт 47 ажилтан оролцож, ажлын байранд тулгарч буй хөдөлмөрийн харилцааны асуудлыг шийдэх арга зүйд суралцсан байна.
Улсын үзлэгээр Ган Илч ХХК-ийн Гурвансайхан сумын уурхай тоосоо маш сайн дардаг туршлагатай байсан тул уурын зуухны дарга С.Нарангэрэл урилгаар “Уурын зуухны тоос дарах” туршлагаа бусад дулаан үйлдвэрлэлийн байгууллагын ажилтнуудад түгээн дэлгэрүүлсэн юм.
Сургалтад оролцсон ажилтнуудын оролцоог үнэлэн идэвх санаачилгатай оролцсон Ган-Илч ХХК-ийн хүний нөөцийн менежер Ё.Дэжидмаа, 5 дугаар цэцэрлэгийн багш Д.Мөнхцэцэг, 5 дугаар цэцэрлэгийн тогооч Ш.Өлзиймаа, Иргэдийн төлөөлөл О.Эрдэнэтөгс нарыг урамшуулав.