Өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газраас архив, албан хэрэг хөтлөлтийн стандарт болон гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах, тайлагнах, дүгнэх, жендерийн мэдрэмжтэй төлөвлөлтийн талаар арга зүйн сургалтыг Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагийн нэгжийн дарга, хяналт шинжилгээ үнэлгээ, төлөвлөлт, тайлан мэдээ хариуцсан албан хаагчид, сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, холбогдох мэргэжилтнүүдэд зохион байгууллаа. Сургалтад танхимаар 65, цахимаар 61 албан хаагчийг хамруулжээ. Тус сургалтад оролцсоноор сумд, байгууллагууд стандарт, шаардлагад нийцсэн төлөвлөлтийг хийж батлуулах цаашлаад ажлаа тодорхой төлөвлөснөөр гүйцэтгэлд үр дүн гарах юм.