Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн энэ онд тохиож байна. Одоогоос 30 жилийн өмнө буюу 1992 оны Нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардын их хурлын 430 депутат шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн, баталж байв.
Тус үйл хэрэгт ард иргэдийнхээ төлөөлөл болон Дундговь аймгаас Б.Батмөнх, С.Энх-Амгалан, Н.Сампилноров, Ж.Адъяа, Д.Адъяа, С.Батмөнх, Ж.Хүүхэнбаатар, Г.Бөхчулуун, Ж.Тувааннайдан, З.Жанжаадорж, Т.Жагай, Ц.Бямба-Очир, С.Халзанхүү, Д.Цэдэнбал, Т.Тогоо, М.Моёор, Н.Шура нарын 17 депутат оролцож Монгол улсын шинэ Үндсэн хуулийг батлалцсан билээ.
Эдгээр төр засгийн хариуцлагатай алба эрхэлж байсан, тухайн үеийн АИХ-ын депутатаар сонгогдон ажиллаж байсан эрхэм хүндтэй нэр бүхий хүмүүсээ аймгийн нийт ард иргэддээ алдаршуулан танилцуулж байна.