Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн 2022 оны анхдугаар хурал цахимаар болон танхимаар 14 гишүүний ирцтэй хуралдаж, 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хурлаар Дундговь аймагт 2021 онд хэрэгжүүлсэн хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд хяналт, шинжилгээ хийсэн байдлыг танилцуулан 88,44 хувийн үнэлгээтэйгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлэхээр боллоо.
Энэ үеэр аймгийн Засаг даргын 2021 оны 03 сарын 09-ний өдрийн А/90 дугаар захирамжаар батлагдсан журмын дагуу "Ахмадад ээлтэй сум, баг, байгууллага"-ыг шалгаруулсан байна. Мөн Монгол улсын Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их хурлын депутатууд болон Монгол улсын төрийн дээд шагнал хүртсэн иргэдэд хүндэтгэл үзүүлэхээр шийдвэрлэжээ.