Мэдээ, мэдээлэл

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ДУНД “ДЭВЖЭЭ” ТАНИН МЭДЭХҮЙН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Монгол улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойн хүрээнд хуулийн мэдлэгийг нэмэгдүүлэх, үзэл баримтлал, ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газар, С.Буяннэмэхийн нэрэмжит Төв номын сан, Хүний эрхийн Үндэсний комисс хамтран өнөөдөр Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс, агентлагуудын албан хаагчдын дунд “Дэвжээ” танин мэдэхүйн тэмцээнийг зохион байгууллаа.


Тус тэмцээнд дөрвөн баг оролцож, багийн мэндчилгээ, гэрийн даалгавруудыг гүйцэтгэн, танин мэдэхүйн болон Үндсэн хуулийн холбогдолтой асуулт зэрэг 5 төрлөөр өрсөлдсөн юм. Тэмцээний тэргүүн байранд аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтэс, Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг, дэд байранд Хууль, эрх зүйн хэлтэс, Онцгой байдлын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан хаагчдаас бүрдсэн баг тус тус шалгарчээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа