Мэдээ, мэдээлэл

“ҮНДСЭН ХУУЛЬ-30” ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГЭЛЭЭ

Монгол улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, С.Буяннэмэхийн нэрэмжит Төв номын сан хамтран төрийн албан хаагчид, олон нийтийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, Үндсэн хуулийн үзэл баримтлал, ач холбогдлыг сурталчлан таниулах, үндсэн хуулиараа бахархах, дээдлэх зорилгоор “Үндсэн хууль-30 жил” номын үзэсгэлэнг Төв номын санд дэлгэлээ.

Монгол улс түүхэндээ 1924, 1940, 1960, 1992 онуудад Үндсэн хуулиа баталсан байдаг бөгөөд дээрх хуулиудтай холбоотой ном, товхимлыг үзэсгэлэнд дэлгэжээ. Мөн Ардчилсан шинэ үндсэн хуулийг батлалцахад Дундговь аймгаас сонгогдсон Ардын их хурлын депутатуудаа алдаршуулан танилцуулсан байна.

“Үндсэн хууль-30” үзэсгэлэнгийн хүрээнд Үндсэн хуулиудын түүхэн ач холбогдол, үзэл баримтлал, түүний судалгаа, шинжилгээний талаар Хүмүүнлэг сургуулийн Түүх нийгмийн ухааны багш хатагтай Б.Ганцэцэг, Мандал сургуулийн менежер, “Төгөлдөршил” ТББ-ын сургагч багш, ментор Н.Амарсайхан, Эрдмийн далай цогцолбор сургуулийн дундын менежер хатагтай Э.Ууганцэцэг, Говийн ирээдүй цогцолбор сургуулийн Түүх нийгмийн багш, Төгөлдөршил ТББ-ыг үүсгэн байгуулагч Б.Ууганцэцэг нар илтгэл тавьсан юм.

Мөн энэ үеэр “Дэвжээ” танин мэдэхүйн тэмцээний ялагчдын шагналыг гардууллаа.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа