Мэдээ, мэдээлэл

УНДНЫ УСНЫ ЧАНАРЫГ САЙЖРУУЛЖ, СТАНДАРТАД НИЙЦҮҮЛЭХ ЗОРИЛГООР БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ СУДАЛГААГ ХИЙЛГҮҮЛЛЭЭ

Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Дундговь-Ус ОНӨААТҮГ хамтран Дундговь аймгийн төв болон сум, суурин газрын ундны усны чанарын судалгааг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөр гүйцэтгүүлэн, энэ сарын 12-ны өдөр тайланг хүлээн авлаа. Тус судалгаа нь 60 гаруй сая төгрөгийн зардлаар хийгдэж буй бүрэн хэмжээний анхны томоохон судалгаа юм.


Судалгаанд аймгийн хэмжээний 64 ундны усны цэгийг хамруулж, холбогдох дүгнэлтийг гаргасан байна. Ундны усыг стандартад бүрэн нийцүүлэх чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагаас нэн түрүүнд авч хэрэгжүүлэх шаардлагатай ажлын зөвлөмжийг ирүүлэхээр болж, цаашид ундны усны жил бүрийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцжээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа