Мэдээ, мэдээлэл

ДУНДГОВЬ НУТГААС ТӨРӨН ГАРСАН АЛДАРТАН ГАВЬЯАТУУД, АРДЫН ИХ ХУРЛЫН ДЕПУТАТУУДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭЭ

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 15-ны өдөр Дундговь аймгаас сонгогдон Үндсэн хуулийг хэлэлцэн батлах үйл хэрэгт оролцсон депутатуудтай уулзалт зохион байгуулж, аймаг орон нутгийн удирдлагуудаас хүндэтгэл үзүүллээ.


Одоогоос 30 жилийн өмнө буюу 1992 оны Нэгдүгээр сарын 13-ны өдөр Ардын их хурлын 430 депутат шинэ Үндсэн хуулийг баталж байжээ. Тус үйл хэрэгт ард иргэдийнхээ төлөөлөл болон Дундговь аймгаас Б.Батмөнх, С.Энх-Амгалан, Г.Сампилноров, Ж.Адъяа, Д.Адъяа, С.Батмөнх, Ж.Хүүхэнбаатар, Г.Бөхчулуун, Ж.Тувааннайдан, З.Жанжаадорж, Т.Жагай, Ц.Бямба-Очир, Т.Тогоо, М.Моёор, Н.Шуураа, С.Халзанхүү, Д.Цэдэнбал нарын 17 депутат оролцон хувь нэмрээ оруулж байсан аж.


Мөн 2021 онд Дундговь аймгаас Монгол улсын Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, гавьяат цолтон нийт 45 төрж, нутаг орныхоо нэрийг дуурсгасан бөгөөд алдартан гавьяатууддаа аймгийн удирдлагуудын зүгээс хүндэтгэл үзүүлсэн байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа