Өнөөдөр аймгийн Онцгой комиссын 2022 оны нэгдүгээр хуралдаан хуралдлаа. Хурлаар Эрүүл мэндийн газраас коронавируст халдварын болон сумдын нөхцөл байдлын мэдээг танилцуулжээ. Мөн энэ үеэр дараах шийдвэрүүдийг гаргасан байна.
- Аймгийн хэмжээнд 2022 оны 2-р сарын 15-ны өдрийг дуустал хугацаанд олон нийтийг хамарсан бүх төрлийн уралдаан, тэмцээн, урлаг соёл, хурим найр, хүлээн авалтын арга хэмжээг хориглох
- "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн сар шинийн баярыг тохиолдуулан нийтийг хамарсан золголтын арга хэмжээг хориглох
- Хурал цуглаан, сургалт семинарыг танхимын 50 хувийн дүүргэлттэйгээр, коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 3, 4-р тунгийн хамрагдалт, шинжилгээний хариуг харгалзан халдвар хамгааллын дэглэмийг баримтлан зохион байгуулах
- Мал амьтны гоц халдварт шүлхий өвчний эрсдэл өндөр байгаа тай холбогдуулан отор нүүдэл, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх
- Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж, халдвараас урьдчилан сэргийлэх