Мэдээ, мэдээлэл

ӨНДӨРШИЛ СУМЫН АХМАДЫН ХОРОО “АНХАН ШАТНЫ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ АХМАДЫН ХОРОО”-ООР ШАЛГАРЛАА

“Ахмад настны хууль” болон төр, засгийн бодлого шийдвэрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг амжилттай зохион байгуулж, багийнхаа нийт ахмадуудын эрх ашиг , эрүүл насжилт, хөдөлмөр эрхлэлтийг дэмжин, ахмадуудын амьдрах нөхцөлийг сайжруулахад анхаарч, тэднийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх зэргээр тогтмол үйл ажиллагаа явуулж, ахмад буурлуудынхаа талархлыг хүлээсэн Өндөршил сумын ахмадын хороо Дундговь аймгаас анх удаа “Анхан шатны улсын тэргүүний ахмадын хороо”-оор шалгарч, өнөөдөр шагналыг гардууллаа.


Түүнчлэн Өндөршил сумын ахмадын хороо нь сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлтээрээ аймгийн “Тэргүүний ахмадын хороо”-оор шалгарсан байна. Шагналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат, Ахмадын хорооны дарга Ц.Сугир, Тэргүүлэгч С.Бямбасүрэн нар гардуулав.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа