Өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, улсын Онцгой комиссын орлогч дарга, хошууч генерал Г.Ариунбуян, улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Баярхүү нар 21 аймгийн удирдлагууд болон мэргэжлийн байгууллагын удирдлагуудтай цахим хурал хийлээ. Хурлаар коронавируст халдварын нөхцөл байдлын талаар танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өгсөн юм.