Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн хоёрдугаар хурал 16 гишүүний ирцтэй хуралдаж, 7 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хурлаар аймгийн Засаг даргын олгодог шагналын журмыг шинэчлэн батлав.
Мөн сайжруулагч хэмээх усан бар жилийг угтан аймгийн хэмжээнд 90 ба түүнээс дээш насны 126 ахмадад хүндэтгэл үзүүлэхээр шийдвэрлэжээ.
Түүнчлэн аймгийн аварга малчин өрх, тариаланч, тэмээчин шалгаруулах журмын дагуу ирсэн материалуудыг хэлэлцэн “Аймгийн аварга малчин өрх” - 34, “Аймгийн аварга тэмээчин” - 2, “Аймгийн аварга тариаланч” – 1-ийг тус тус шалгаруулжээ.