Мэдээ, мэдээлэл

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ ӨНДӨРЛӨВ

Монголын бурхан шашны түүхэнд тодоор тэмдэглэгдэн үлдсэн их сартваах Брагри ёнзин Дамцагдоржийн түмэн өлзий гийсний 240 жилийн ой, түүнчлэн IV дүрийн хувилгаан Данзанжамъянлодой гэгээнтний тодорсны 10 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал боллоо. Уг хурлаар Брагри Ёнзин Дамцигдоржийн зохиол үйлсийн талаар судлаачид урьд өмнө олны хүртээл болоогүй сурвалжуудаас ишлэн илтгэл тавив.


Тэрээр Монголын мэргэдээс хамгийн олон сүмбүм туурвисан хоёр эрдэмтний нэг бөгөөд тухайн үеийн 5,6-р богдууд болон Заяа гэгээн, Ноён хутагт мөн тухайн үеийн Банчэн богдын ёнзингийн ёнзин болон өөр бусад шашныг баригч дээдэс лам нарын ёнзин багшаар залагдаж шашин, амьтны тусыг үлэмж ихээр зохиож байсан гүн үзэл, агуу явдлын багш юм.


Эдүгээ IV дүрийн хувилгаан Данзинжамъянлодой бээр БНЭУ-ын Сэра Жэ Буддын гүн ухааны дацангийн Билиг Барамидын зиндаанд амжилттай суралцаж байгаа бөгөөд өнгөрсөн 2021 оны зун Ригчүн номын их хуримд шалгаран олон зуун лам хуврагуудын өмнө Билиг Барамидын ухаанаар мэтгэлцээнд оролцож Монголын Бурханы шашны нэрийг олонд дуурсгасан билээ.


Эрдэм шинжилгээний хуралд ЗДТГ-ын дарга Л.Доржбат оролцож Засаг даргын мэндчилгээг уламжлан, мөн IV дүрийн хувилгаан Данзанжамьянлодойд дурсгалын зүйлс гардуулсан юм.


Тэрбээр хэлэхдээ "Манай нутгийн урчуудын урласан эгэлээс эгэл энэхүү шаргал тал лугаа өнгө илэрхий номын ширээ Бурхны сургаал, эрдэм ном, гүн ухаан, түүх, тарнийн ёсны судлал хийгээд таны сурч боловсрох , зохиол бүтээлээ туурвих, судар , шастираа дэлгэх алтан тэвш болох болтугай. Мөн Сүм хөх бүрд, Цагаан суваргын хоёр талт дүрслэлт , ариун хөрс шорооны дээж орсон бүтээл нь говь нутаг орноо үргэлж сэтгэлдээ тээж , буян номын даатгалдаа багтааж явахын билэгдэлийг онцолж, оройгүй их эрдэм ном, гэгээрлийн зам мөр үйлс өлзий дүүрэн байхыг хүсье" хэмээлээ.


Урьдын дүрүүдийн зохиол үйлсийг түгээн дэлгэрүүлж шашин, амьтны тусыг ихээр бүтээхийн ерөөлийг гэгээнтэнд өргөмүү.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа