Мэдээ, мэдээлэл

САЙНЦАГААН СУМЫН ИРГЭН Ц.БААТАРЫН ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛТЭЙ ТАНИЛЦЛАА

Сайнцагаан сумын 9-р багийн иргэн Ц.Баатар гэр бүлээрээ өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд аймгийн удирдлагуудад хүсэлт гаргасны дагуу энэ сарын 22-ны өдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат нар үйл ажиллагаатай нь танилцлаа.


Ц.Баатар гуай зах зээлд үнэгүйдээд байгаа малын түүхий эд болох арьс, ширийг гар аргаар боловсруулж, үхрийн ширээр хазаар ногт, сур, шонгийн хэц, зэл зэргийг хийдэг байна. Түүнчлэн түүний эхнэр Б.Бадамсүрэн нь бүх төрлийн үстэй, үсгүй дээл, малгай, хүрэм, хантааз, гэрийн хошлон зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнийг өрхийн үйлдвэрлэлээр бэлтгэн гаргадаг байна. Захиалга өгөх утас: 99875011, 99843210

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа