БНХАУ-ын Шанси мужийн Тайюань хотод “Бээжин-2022” өвлийн олимпд зориулсан олон улсын гар зургийн үзэсгэлэнг цахимаар болон танхимаар зохион байгуулж байна. Тус үзэсгэлэнд 13 орны хүүхдүүдийн бүтээл оролцож байгаа бөгөөд манай аймгаас Сайнцагаан сумын “Мандал” сургуулийн сурагч н.Номинзул, Н.Марал, П.Энхмэнд, “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн сурагч Э.Агваан, Э.Дөлгөөн, Г.Ганчимэг, Т.Чимэдцэеэ, “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн сурагч Э.Оюунлхам, Д.Тогтохбаяр, “Цэгц билиг” сургуулийн сурагч Б.Дашмаа, “Хүмүүнлэг” сургуулийн сурагч Б.Мөнхжин, М.Баярцэцэг нарын бүтээл оролцож байгаа юм. Танхимаар зохион байгуулж буй үзэсгэлэн хоёрдугаар сарын 28 хүртэл үргэлжлэх аж. Та бүхэн үзэсгэлэнд оролцож буй сурагчдын бүтээлийг дараах цахим хаягаар орж үзэх боломжтой.