Мэдээ, мэдээлэл

ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ХХОАТ-ЫН ТАЙЛАН ИЛГЭЭХ ЗААВАР

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2 дахь хэсэгт зааснаар албан татвар төлөгч тухайн жилийн албан татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, цахим татварын систем /http://etax.mta.mn/-ээр ирүүлэхээр заасан.

Мөн Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт татварын тайланг хуулиар тогтоосон хугацаанд татварын албанд тушаах үүргээ биелүүлээгүй хувь хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний /150.000/ төгрөгөөр торгохоор тус тус заасан тул байгууллагын албан хаагч нараа хуулийн хугацаандаа ХХОАТ-ын тайланг илгээлгүүлж, татварын эрсдэлээс урьдчилан сэргийлж, хамтран ажиллана уу.

ХХОАТ-ын тайлан гаргах /Төрийн албан хаагч татварын тайлан гаргах/ https://www.youtube.com/watch?v=lt3MeyleEfA

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа