Мэдээ, мэдээлэл

СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГ, ДОТУУР БАЙРНЫ НҮХЭН ЖОРЛОНГ АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖААР СОЛИХ ТӨСЛИЙН АЖЛЫН ХЭСЭГ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАВ

Боловсрол, шинжлэх ухааны яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга О.Хуягцогтоор ахлуулсан “Сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих төсөл”-ийн ажлын хэсэг энэ сарын 26-ны өдөр Дундговь аймагт ажиллаж аймгийн Засаг даргын 2021 оны 2 сарын 4-ний өдрийн А/51 дугаар Захирамжаар байгуулагдсан Дундговь аймгийн боловсролын салбарын ариун цэврийн байгууламжийн дэлгэрэнгүй судалгааг гаргах, тулгамдаж буй асуудал болон ашиглалт, үйлчилгээний асуудлыг шийдвэрлэх, төслийн хэрэгжилтэд тогтмол хяналт тавих, тайлагнах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа.


Тус төсөл нь 2021 онд хэрэгжиж эхэлсэн бөгөөд 1, 2-р ээлжинд нийт 819 төслөөс 370 гаруй төслийг түлхүүр гардах нөхцөлтэйгөөр тендер зарлаж эхлүүлсэн байна. Үүний хүрээнд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын сургуулийн дотуур байр, цэцэрлэг Дэлгэрхангай сумын хичээлийн хоёр байр, дотуур байрыг холбох, Цагаандэлгэр сумын сургуулийн дотуур байр цэцэрлэгийг холбох төслийн ажил явагдаж эхэлжээ.


Дээрх хуралдаанаар 1, 2-р ээлжийн ажлын явцтай танилцаж, алдаа дутагдлыг дүгнэн зөрчлүүдийг дараагийн ээлжинд давтахгүй байх, мөн 3,4-р ээлжинд ариун цэврийн байгууламжид холбогдоогүй бүх сумдын сургууль, цэцэрлэгийн судалгааг нарийвчлан гаргах чиглэл өгч, дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд холбогдох газруудын мэргэжилтэн, албан хаагчдыг оруулж шинэчлэхээр боллоо. Энэхүү төсөл хэрэгжсэнээр Дундговь аймгийн бүх сумдын сургууль, цэцэрлэг стандарт шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжтай болох юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа