Мэдээ, мэдээлэл

“АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ”, “АВАРГА ТЭМЭЭЧИН”, “АВАРГА ТАРИАЛАНЧ”-ИЙН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Аймгийн Засаг даргын 2022 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн А/16 дугаар захирамжаар “Аймгийн аварга малчин өрх”, “Аварга тэмээчин”, “Аварга тариаланч”-ийг шалгаруулж, өнөөдөр шагналыг гардууллаа.
“АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН”-ААР
Сайнцагаан сумаас
- Аюурын Сэрдамба, Хоролын Дондогмаа
- Төмөртогоогийн Батхуяг, Лхагвасүрэнгийн Мөнхзул
- Сугирын Энхтайван Хүрэлбаатар Буянжаргал
Адаацаг сумаас
- Пүрэвсүрэнгийн Баттөгс, Жүгдэрийн Бадамханд
- Төмөрийн Түвшинжаргал, Жанчивдоржийн Алдармаа
Баянжаргалан сумаас
- Наваандоогийн Болдбаатар, Монхорын Норжмаа
- Базарын Батхүү
Говь-Угтаал сумаас
- Хоролын Мөнх-Очир, Чүлтэмийн Даваасүрэн
- Шаравдоржийн Галбаяр, Балбармаагийн Жаргалмаа
Өлзийт сумаас
- Шаравын Зоригтбаатар, Сумъяагийн Сувдмаа
- Шатарын Жаргалдорж, Цэвэгмидийн Тэрбиш
- Батмөнхийн Нармандах, Баатарсүрэнгийн Адъяасүрэн
Сайхан-Овоо сумаас
- Банзрагчийн Жанлавчагцал, Сумъяагийн Туяа
- Доржпаламын Батболд, Зууннастын Үүрдмөнх
- Жанцангийн Нямсанаа, Лайзадын Бадам
Луус сумаас
- Нэргүйн Бямбажав, Сугирын Дэлгэржаргал
- Пүрэвдоржийн Ганбат, Галсандоржийн Ханд
Гурвансайхан сумаас
- Халтарын Адъяадорж, Бямбацэрэнгийн Пүрэвсүрэн
- Батсуурийн Дашхүү, Шаравын Цэрэнцэцэг
Хулд сумаас
- Жинлэнгийн Цолмон, Жамсрангийн Цэмбэлмаа
- Сүхбаатарын Одсүрэн, Эрхэмбаатарын Сэлэнгэ
Дэлгэрцогт сумаас
- Пүрэвийн Доржсүрэн, Цэнджав Отгонтуяа
- Батсүрэнгийн Ганболд, Жамсранжавын Дагиймаа
Дэлгэрхангай сумаас
- Сумъяасүрэнгийн Жаргалсайхан, Дуламсүрэнгийн Одончимэг
Дэрэн сумаас
- Намсрайн Болдбаатар, Шаравын Бямбарэгзэн
Эрдэнэдалай сумаас
- Бавуугийн Төмөр, Жамъянхоролын Оюундэлгэр
- Лодоншаравын Доржбат, Юндэнноровын Хандсүрэн
- Жамъяндоржийн Ганбагана, Жарантайн Сансармаа
- Оюундарийн Ундрахбаяр, Лочинсамбын Соёлмаа
- Шоовонгийн Батсүх, Оросын Гантулга
- Намсрайн Балган, Батсуурийн Долгор
- Хөнхөрийн Ганбаатар, Цагаанбандийн Ганчимэг
Өндөршил сумаас
- Норовын Гэрэлт-Од, Содномзавын Мөнхгэрэл
- Батбаярын Цогтсайхан, Болдын Бүжидмаа
Цагаандэлгэр сумаас
- Дашдондовын Мөнхбаатар, Батнасангийн Өнөржаргал
- Шархүүгийн Эрдэнэсүх, Цэдэндамбын Энхтунгалаг
"АВАРГА ТЭМЭЭЧИН"-ЭЭР
- Гурвансайхан - Алтангэрэлийн Бавуу, Өвгөнхүүгийн Энхсаруул
- Дэлгэрхангай - Шархүүгийн Эрдэнэбаатар, Цагаанбандийн
Мөнгөнтуяа
"АВАРГА ТАРИАЛАНЧ"-ААР
- Адаацаг - Базарбидрангийн Баянмөнх нар тус тус шалгарчээ.
Шагналтнууд дунд хамгийн ахмад малчин болох 74 настай Сайнцагаан сумын Тэвш багийн малчин Аюурын Сэрдамба мал маллагааны арга туршлага бэлчээрийн даацад тохирсон мал үржлийн ажилд уламжлалт мал маллагааны аргатай шинжлэх ухааны аргыг хослуулан хэрэглэж сүргийн бүтэц, таваарлаг байдалд онцгойлон анхаарч залуу малчдыг бэлтгэхэд хүчин зүтгэж ирсэн ахмад малчин танд талархал дэвшүүлье.
Хамгийн залуу малчин 34 настай Дэлгэрхангай сумын Номгон багийн малчин Сумъяасүрэнгийн Жаргалсайхан хээлтэгч нэг бүрээс төл авахыг чухалчилдаг, мал сүргийн эрүүл мэнд, малын үржилд анхаарч тооноос илүүтэй чанарт анхаардаг, сум орон нутгаас зохион байгуулсан арга хэмжээнд идэвхитэй оролцож ирсэн нь нутаг орондоо үлгэр дууриал болж байна.
Түүнчлэн “Аварга тариаланч”-аар шалгарсан Адаацаг сумын тариаланч Б.Баянмөнх нь 1983-2000 он хүртэл Сэлэнгэ аймгийн Номгоны САА-д трактор, комбайнчаар ажиллаж байгаад төрсөн нутагтаа ирж 2001 оноос төмс хүнсний ногоо тариалж 4-5 өрхтэй хамтран ажиллаж байна. Газар тариалан эрхлэх хугацаандаа сумандаа тариалангийн 1га талбайг хашаалуулан, жилдээ 1га –аас 10тн ургац хураан авч иргэдээ экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангахад хувь нэмрийг оруулж иржээ. Мөн жимс жимсгэний 3 төрлийн модыг тариалж нийт 400 ш мод бутыг тарьж ургуулсан байна. Танд талархал дэвшүүлье.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа