Мэдээ, мэдээлэл

БАЯНЖАРГАЛАН СУМЫН ЭНГЭР-УС БАГИЙН МАЛЧИН ИШГЭНИЙ БАТТӨМӨР “УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-ААР ШАЛГАРЛАА

Айлчлан ирж буй XVII жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн сар шинийн баярын босгон дээр хөдөө аж ахуйн салбарт оруулсан хөдөлмөр, зүтгэлээ төрдөө үнэлүүлж “Улсын аварга малчин”-аар тодорсон Баянжаргалан сумын Энгэр-Ус багийн малчин И.Баттөмөр, гэргий Б.Цэрэндолгор нарт шагналыг гардууллаа.


Баянжаргалан сумын малчин Ишгэн овогтой Баттөмөр нь 1978 онд төрсөн. И.Баттөмөр нь бага наснаасаа мал маллах арга ухааныг өвөө, эмээгээсээ сурч түүнийгээ хөгжүүлэн өдгөө аймгийн сайн малчин болтлоо өсөн дэвшиж яваа малчдын нэг юм.


Сум орон нутгийн ажилд идэвх санаачилгатай оролцож мал сүргийнхээ дундаж ашиг шимийг тогтоох аймгийн Засаг даргын захирамжаар ажилласан ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, өөрийнхөө мал сүргийн ашиг шимийн дунджийг тогтоолгон малынхаа таваарлаг чанарт илүү анхаарч ажилласнаар нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлснээр хээлтүүлэгчийн дундаж амьдын жин 60-89 кг, эм хонь 55-68 кг эм ямаа 50-53 кг жинтэй байгаа нь сүүлийн 3-н жилийн дундажтай харьцуулахад амьдын жингийн гарц 3-5 кг нэмэгдсэн байна.


Баттөмөр нь амьжиргааны түвшин доогуур өрхүүдийг малжуулж өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд мөн хувь нэмрээ оруулж 8-н иргэнд 500 гаруй малыг өгч малжуулах, малчин болгох эх үүсвэрээр хангаж өгч байна. Мөн хавар, зуны улиралд ажилгүй иргэдээр ямаа самнуулах, хонь хяргах зэрэг түр ажлын байр гаргаж ажилгүй иргэдийн өрхийн орлогыг нэмэгдүүлж байна. Байгалийн хатуу ширүүн гамшгийн үед отор нүүдэл зөв зохистой хийснээр сүүлийн 4-5 жилд хорогдол гаргаагүй 100 эхээс 100 хувь төл бойжуулснаар мал өсөлтийг жил бүр нэмэгдүүлж байгаа нь сүүлийн 3-н жилийн үзүүлэлтээс харагдаж байгаа юм. И.Баттөмөрийн хөдөлмөр зүтгэлийн аймаг, сум орон нутаг нь өндрөөр үнэлж 1995 онд малд малд нүдтэй хүүхэд, 1996 онд тэргүүний малчин, 2011 онд сумын мянгат малчин, 2014 онд аймгийн сайн малчин болгожээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа