Мэдээ, мэдээлэл

ЭРДЭНЭДАЛАЙ СУМЫН ТЭНГЭЛЭГ БАГИЙН МАЛЧИН ЛХАГВЫН РАШЗЭВГЭ “УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-ААР ШАЛГАРЛАА

Айлчлан ирж буй XVII жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн сар шинийн баярын босгон дээр хөдөө аж ахуйн салбарт оруулсан хөдөлмөр, зүтгэлээ төрдөө үнэлүүлж “Улсын аварга малчин”-аар тодорсон Эрдэнэдалай сумын Тэнгэлэг багийн малчин Л.Рашзэвгэ, гэргий С.Оюун-Эрдэнэ нарт шагналыг гардууллаа.


Л.Рашзэвгэ нь 1998 оноос эхлэн мал аж ахуйн үйлдвэрлэлд гарч ажилласан цагаас эхлэн отор нүүдлийг тогтмол хийж, мал сүргээ жил бүр өсгөн 2012 онд “Сумын сайн малчин”, 2014 онд “Аймгийн аварга малчин” болж амжилтаа ахиулж яваа залуу малчин юм. Тэрээр мал төллөх үеэр сувай малаа үндсэн сүргээс нь тусгаарлан оторт гаргаж, бог малаа төллүүлдэг нь төл бүрэн бойжих ажлын эхлэл болдог арга туршлагыг нэвтрүүлж байгаа юм. Мөн 2003 оноос 2021 оны хооронд малжих сонирхолтой мал цөөнтэй 6 залуу гэр бүлд 680 бог мал, 120 бод мал өгчээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа