Мэдээ, мэдээлэл

ЦАГААНДЭЛГЭР СУМЫН ДЭЛГЭРЭХ ЗАМ БАГИЙН МАЛЧИН БАТСУУРИЙН БАЯНМӨНХ “УЛСЫН АВАРГА МАЛЧИН”-ААР ШАЛГАРЛАА

Айлчлан ирж буй XVII жарны "Сайжруулагч" хэмээх усан бар жилийн сар шинийн баярын босгон дээр хөдөө аж ахуйн салбарт оруулсан хөдөлмөр, зүтгэлээ төрдөө үнэлүүлж “Улсын аварга малчин”-аар тодорсон Цагаандэлгэр сумын Дэлгэрэх зам багийн малчин Б.Баянмөнх, гэргий Б.Хатантуул нарт шагналыг гардууллаа.


Б.Баянмөнх нь 1996 оноос малчин болж аав Батсууриасаа Намрын дунд сарын арван тавны од эрхсийг ажиглан шинжих, мал сүргээ өсгөн үржүүлэх, цаг агаарын байдлыг ажин түүнийгээ өмнөх жилүүдийн судалгаандаа үндэслэн дараах жилийн өвөлжилтийн байдлыг урьдчилан гаргах чадваруудыг өвлөн суралцсаар ирсэн.


Тэрээр 2008 онд Цагаандэлгэр сумандаа “Умбай Баян Уул” малчны бүлэг байгуулан үйл ажиллагаагаа тогтмол сайн явуулж байна. Уг малчны бүлэг нь 9-н гишүүнтэй, байгуулагдсан цагаасаа тогтмол сургалт зөвлөгөөнд хамрагдаж Улаанбаатар хотод зохиогддог Цагаан сарын үзэсгэлэн худалдаанд цагаан идээ, ууц борлуулан гишүүдийн амьжиргаанд их хувь нэмэр оруулсаар байгаа юм.


Мөн 2010 онд 25 га бэлчээр хашиж хамгаалсан бөгөөд 2011 онд хашсан талбайн хажууд 0,5 га-д чацаргана, төмс хүнсний ногоо тариалсан. Дундговь аймгийн хөдөө аж ахуйн газраас 2 хуц, Баянцагаан үүлдрийн 3 хуцаар өөрийн сүргийг цус сэлбэн үржүүлж байна.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа