Мэдээ, мэдээлэл

УЛСЫН ЖИШИГ СОЁЛЫН ТӨВӨӨР ДУНДГОВЬ АЙМГИЙН ХУЛД СУМЫН СОЁЛЫН ТӨВ ШАЛГАРЛАА

Соёлын үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд мэргэжлийн ур чадвар , үйлчилгээний өндөр түвшинд зохион байгуулах, хүний нөөцийг хөгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх, стандартын шаардлага хангасан соёлын төвийг нэмэгдүүлэх, соёлын төвийн орчин, үйл ажиллагаа, хүний нөөцийн жишиг тогтоох зорилгоор Соёлын яамнаас “Жишиг соёлын төв” шалгаруулж, шагнал гардуулах үйл ажиллагааг өнөөдөр цахим хэлбэрээр зохион байгууллаа.


Тус шалгаруулалтыг бүсчлэн зохион байгуулсан бөгөөд Төвийн бүсээс Дундговь аймгийн Хулд сумын соёлын төв шалгарч улсын “Жишиг соёлын төв” болж, батламжаа гардан авсан юм.


Шагнал гардуулах үйл ажиллагаанд Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Засаг даргын орлогч М.Анхбаяр, Соёл, урлагийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, Н.Эрдэнэ-Очир, Соёл урлагийн газрын ахлах мэргэжилтэн Х.Цогзолмаа, төсөв, хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн С.Отгонбямба, нягтлан бодогч Н.Энхмарт, Хулд сумын ИТХ-ын дарга А.Отгонбаатар, Засаг даргын орлогч Б.Болормаа, соёлын төвийн дарга С.Сүхтөмөр, соёлын төвийн нийт ажилтан хамт олон оролцов.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа