Өнөөдөр аймгийн Онцгой комиссын хоёрдугаар хуралдаан болж аймгийн Засаг даргын 2022 оны А/46 дугаар захирамжаар дараах шийдвэрүүдийг гаргалаа. Үүнд:
- Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаа 2022 оны 3-р сарын 31-ний өдөр хүртэл байсныг 2-р сарын 15-ны өдөр болголоо
- 2022 оны 2-р сарын 15-ны өдрөөс хязгаарласан арга хэмжээг цуцалж, өдөр тутмын бэлэн байдалд шилжүүллээ.
Мөн иргэд олон нийтэд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх талаар мэргэжлийн байгууллагуудаас өгч буй зөвлөмжийг бүрэн биелүүлж ажиллахыг уриалж байна.