Аймгийн Засаг даргын захирамжаар 2022 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан Дундговь аймгийн Төрийн албан хаагчид түүнчлэн боловсрол, соёл, эрүүл мэнд, эрдэм шинжилгээний болон бусад салбарт солилцоо, хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Л.Доржбат, Глобал удирдагч Их сургуулийн гүйцэтэх захирал Г.Солонго нар өнөөдөр хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ.
Глобал Удирдагч Их Сургууль нь “Дэлхийн боловсролыг Монголдоо” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд хамтын ажиллагааны гэрээ байгуулснаар дараах чиглэлээр хамтран ажиллах юм.
Эрдэм шинжилгээ
- Шинжлэх ухааны материал, хэвлэл, мэдээлэл солилцох
- Хамтарсан судалгаа, эрдэм шинжилгээний хурал зохион
байгуулах
Гадаад харилцаа
- Гадаадын их дээд сургуулиудтай хамтран ажиллахад
зуучлах, санамж бичиг зурах
- Санамж бичиг, гэрээ байгуулах
- Хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх
- 1+2, 2+3 бакалаврын хөтөлбөр
- 1+1 магистрын хөтөлбөр
- Оюутан солилцооны гадаадын хөтөлбөр
Сургалт
- Магистр докторын хөтөлбөр
- Бакалаврыг хөтөлбөр
- Богино хэмжээний мэргэжил дээшлүүлэх сургалт
- Боловсролын газартай хамтран сургалт семинар зохион
байгуулах
Дэмжлэг үйл ажиллагаа
- Инновацийн чиглэлээр зөвлөн туслах үйлчилгээ
- Гарааны бизнес эрхлэгчдэд сургалт семинар, зөвлөн
туслах үйлчилгээ
- Кэмбриджийн хөтөлбөрийг нутагшуулахад зөвлөн туслах
үйлчилгээ
- Оюутан сурагч солилцооны хөтөлбөр
- Багш ажилтны солилцооны хөтөлбөр зэрэг олон талт
сургалт, мэдээллийн үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх
боломж бүрдэж байна.