Өнөөдөр аймгийн Засаг даргын Зөвлөлийн гуравдугаар хурал 12 гишүүний ирцтэй, цахим болон танхимаар хуралдлаа. Хурлаар нийт 6 асуудлыг хэлэлцэв.
Хурлаар Дэлгэрцогт суманд зохион байгуулах “Малчдын нэг өдөр” арга хэмжээнд зориулан малчдад зориулсан шинэ хууль тогтоомжийн тухай өврийн ном хэвлүүлэх зардлыг шийдвэрлэжээ.
Мөн энэ сарын 17-ны өдөр Дэлгэрхангай суманд болох “Тэмээний баяр-2022” үйл ажиллагааг Дэлгэрхангай сумын Засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгуулах, Брагри ёнзон Дамцагдоржийн мэндэлсний 240, IV дүр тодорсны 10 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хуралд дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэсэн байна.
Түүнчлэн Монгол Улсын өсөх идэр начин Ц.Улаанхүүгийн нэрэмжит аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан энэ сарын 20-ны өдөр Монгол бөхийн өргөөнд болохтой холбогдуулан барилдааны болон хүндэтгэл үзүүлэхэд зардал гаргахаар болжээ.