Мэдээ, мэдээлэл

СОЁЛЫН ДЭД САЙД М.БАТБАЯРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ДУНДГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАВ

Энэ сарын 23-ны өдөр Соёлын дэд сайд М.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж шинээр байгуулагдаж буй Соёл, урлагийн газрын бүтэц, үйл ажиллагаатай танилцлаа. Мөн төвийн бүсийн жишиг соёлын төвөөр шалгарсан Хулд сумын соёлын төвийн шагналыг биечлэн гардуулж, үйл ажиллагаатай нь танилцсан юм. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат ажлын хэсгийг хүлээн авч уулзан, Соёл, урлагийн газрын үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллахаа илэрхийлэв.


Тус ажлын хэсэгт Соёлын Дэд сайд М.Батбаяр, Соёлын яамны Соёл гэгээрлийн газрын дарга Д. Наранцэцэг, Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн, Соёл гэгээрлийн газрын Орон нутаг дахь соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах мэргэжилтэн Д.Мөнхцэцэг, Урлаг, уран бүтээлийн газрын мэргэжилтэн Л.Ариунтунгалаг, Улсын драмын эрдмийн театрын Ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар болон Соёл урлагийн их сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал Д.Одсүрэн нар ажиллажээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа