Дундговь аймгийн аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжих, цаашдын бодлого чиглэлийг тодорхойлж шинэ түвшинд гаргах, салбарын хөрөнгө оруулагчдыг татах, дэмжих мөн орон нутгийн аялал жуулчлалаас орлого олдог үйлдвэрлэгчид , үйлчилгээний байгууллагууд, хөтөч, зуучийг бодлогоор бэлтгэн дэмжиж орон нутгийн аялал жуулчлалын үр ашгийг нэмэгдүүлэх, мэдээллийн платформыг хөгжүүлж олон нийтэд сурталчлах зорилгоор "LET`S FOCUS ON DUNDGOBI" аялал жуулчлалын анхдугаар форумыг 3 дугаар сарын 5,6-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Форумын үйл ажиллагааг шууд дамжуулан олон нийтэд хүргэнэ.