Мэдээ, мэдээлэл

“МАЛЧДЫН НЭГ ӨДӨР” ӨДӨРЛӨГТ 270 ГАРУЙ МАЛЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

Дэлгэрцогт суманд “Малчдын нэг өдөр” өдөрлөгийг энэ сарын 25-27-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр нээлтээ хийлээ. Өдөрлөгт тус сумын гурван багийн 270 гаруй малчид оролцож байгаа юм.


Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Нарийн бичгийн дарга Ш.Энхсүх болон холбогдох албаны хүмүүс оролцов. Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат хөдөө аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцуулсан бөгөөд дээрх ажлын хүрээнд “Малчдын хөгжлийн төв”-ийг байгуулах талаар онцоллоо. Тус төв ашиглалтад орсноор малчид харилцан туршлага солилцох, суралцах, малын үйлдвэр угсаагаа сайжруулах, үржил селекц дээр анхаарах зэрэг боломж нөхцөл бүрдэх аж.


Түүнчлэн Дундговь аймгийн хэмжээнд ноос ноолуураа өөрсдөө боловсруулах зорилт тавин ажиллаж байгаа бөгөөд иж бүрэн ноос хяргах цехийг таван суманд авч өгөхөөс Дэлгэрцогт суманд эхний цехийг өгөхөөр шийдвэрлэсэн байна.
Өдөрлөгийн хүрээнд малчдад “Дэлгэрцогт сумын малчдын өврийн ном”-ыг бэлтгэн хүргэж байгаа төдийгүй малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, иргэдийн оролцоо, эрүүл зөв хооллолт, хоршооллын талаарх сургалтыг зохион байгуулж байгаа юм. Мөн малчдын дунд дэмбээ, шагай хамах, буухиа тэмцээнүүдийг зохион байгуулах бөгөөд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулахаар төлөвлөжээ.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа