Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны газраас төрийн өмчийн их сургуулиудтай хамтран ерөнхий боловсролын сургуулиудын төгсөх ангийн сурагч, багш, эцэг эхчүүдэд элсэлтийн ерөнхий шалгалт, мэргэжил сонголтын талаар мэдээлэл хүргэхээр “Дундговь боловсрол expo 2022” цахим уулзалтыг зохион байгуулах тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Тус уулзалтыг цахимаар зохион байгуулах бөгөөд хоёрдугаар сарын 28, гуравдугаар сарын 1, 2-ны өдрүүдийн 15.30-19.00 цагийн хооронд үргэлжлэх юм.