Мэдээ, мэдээлэл

УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

Өнөөдөр аймгийн Засаг даргын шуурхай хуралдаан болж, төрийн байгууллага, сумдын удирдлагууд цахимаар болон танхимаар оролцон, өнгөрсөн 14 хоногийн хугацаанд сум, агентлагуудын хийсэн онцлох ажлын мэдээлэлтэй танилцаж, аймгийн Засаг даргаас цаашид хийгдэх ажлын мэдээлэл өгч холбогдох чиглэлээр үүрэг даалгавар өглөө.


Төрийн албаны салбар зөвлөлөөс Төрийн захиргааны албаны нөөцөд бүртгэлгүй, сонгон шалгаруулалтгүйгээр хууль, албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагыг хангаагүй томилогдсон албан хаагчийг чөлөөлж, цаашид энэ үндэслэлээр дахин гэрээ байгуулахгүй, сунгахгүй байх талаар мэдээлэл өгсөн бөгөөд энэ хүрээнд Засаг дарга Ц.Мөнхбат Төрийн албаны зөвлөлийн ерөнхий болон тусгай шалгалтуудад хамрагдах шаардлагатай албан тушаалтнууд заавал хамрагдах хэрэгтэйг анхааруулав.


Монгол улсын Засгийн газраас 2 дугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулсан “Шинэ сэргэлтийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх нь” сэдэвт нэгдсэн семинарт аймгийн Засаг дарга оролцож тус семинараас өгсөн орон нутаг өөрийгөө санхүүжүүлдэг байх чиглэлийн дагуу нийт байгууллага, ААНэгж, иргэд төсөл бичиж санхүүжилт татах, орлого бүрдүүлэхэд санаачлагатай ажиллахыг онцоллоо.


Тус ажлын хүрээнд 3 дугаар сарын 03, 04-ний өдрүүдэд сумдаас нийт 30, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 24 агентлагаас нийт 24 хүн хамруулж төсөл хөтөлбөрийн сургалтыг зохион байгуулах юм.

Их уншсан

УДИРДАХ АЖИЛТНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

18-34 насны залуучуудаас судалгаа авч байна

2018 ОНД УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР ДУНДГОВЬ АЙМАГТ ХИЙГДЭХ АЖЛУУД

ДУНДГОВЬ АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХ 67, АВАРГА ТАРИАЛАНЧ 1, АЛДАРТ УЯАЧ 18 ТОДОРЛОО  

“МИНИЙ МЭДЭХ ХЯТАД УЛС” СЭДЭВТ ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНД УРЬЖ БАЙНА.

УЛААНБААТАР-МАНДАЛГОВЬ ЧИГЛЭЛИЙН УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМЫН МЭДЭЭЛЭЛ

ШИЛДЭГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ ШАЛГАРУУЛНА

ТӨРИЙН АЛБАНЫ ЕРӨНХИЙ ШАЛГАЛТЫН ТОВ

МОНГОЛЫН БАГШ НАРЫН 52 ДАХЬ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЛЭЭ

“Эерэг бодол, шидэт үгс – инээмсэглэе, урам хайрлая” аян зохион байгуулагдлаа