Энэ сарын 25-27-ны өдрүүдэд "Сокол" ХХК-ийн нэрэмжит Бадминтон сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Дундговь аймагт болж өндөрлөлөө. Тэмцээнд нийт 14 аймаг, 4 клубын 283 тамирчид оролцож, дөрвөн насны ангилалд /18-29, 30-39, 40-49, 50+/ эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, эрэгтэй, эмэгтэй хос, холимог хосын төрлүүдэд нийт 20 багц /96 ширхэг/ медалийн төлөө өрсөлдөж, аваргаа тодруулсан юм. Тэмцээний нэгдсэн дүнгээр П.Идэрхангай дасгалжуулагчтай Налайх дүүргийн баг тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзнээр шалгарсан бол Б.Хувьтөгөлдөр дасгалжуулагчтай "Дархан-Од" клуб дэд байр, Т.Ууганбаяр дасгалжуулагчтай "Shuttle" клуб гутгаар байрыг тус тус эзэлжээ.